ADSL тохиргоо

 Микомын ADSL-ийн хэрэглэгчдэд дараах заавар хамаарагдана.

Эхлээд Start ---> Settings ---> Network connections дээр хулганы баруун товчийг дарж, Open гэснийг сонгоно. Ингэхэд Network Connections цонх нээгдэнэ.

File цэс рүү орж New connection... гэснийг дарна. Ингэхэд New Connection Wizard гэсэн цонх нээгдэнэ.

Welcome to the New Connection Wizard гэж гарч ирэхэд Next товчийг дарна.

Connect to the Internet гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Set up my connection manually гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Connect using a broadband connection that requires a user name and password гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

ISP Name гэсэн талбарт Micom_ADSL гэж бичих буюу та энэхүү холболтоо юу гэж нэрлэхийг хүснэ түүнийгээ бичээд Next товчийг дар.

User Name талбарт холбогдох хэрэглэгчийн нэрээ бич. Хэрэв мэдэхгүй байвал таны Миком-той байгуулсан гэрээний маягтын USER ID: гэсэн талбарт бичигдсэн байгаа.
Password талбарт нууц үгээ бичнэ. Хэрэв санахгүй байвал Миком компани дээр бичиг баримттайгаа биеэр ирж шинээр үүсгүүлэх боломжтой.
Confirm password талбарт нууц үгээ дахин оруулна.

Хэрэв танаас өөр хүн энэ компьютерийг ашигладаг бөгөөд түүнд энэ нэр нууц үгээр холбогдох боломж өгөхийн тулд Use this account name and password when anyone connects to the Internet from this computer гэсэн сонголтыг сонгоно.

Мөн та энэ холболтоор байнга интернэтэд холбогдож байхыг хүсвэл Make this the default Internet connection гэснийг сонгоoд Next товчийг дарна.

Хэрэв desktop дээрээ энэ холболтын дөт замыг гаргахыг хүсвэл Add a shortcut to this connection to my desktop гэснийг сонго. Холбогдох хэрэг гарах болгонд Start ---> Settings ---> Network connections гэх мэтээр олон үйлдэл хийж байхгүйн тулд үүнийг сонгосон нь дээр. Сонголтоо хийсэн бол Finish товчийг дарна.

Холбогдох бүртээ нэр нууц үгээ бичиж цаг алдахгүйн тулд Save this user name and password for the following users сонголтыг тэмдэглэхийг зөвлөе. Хэрэв Windows XP-д танаас өөр хүн нэрээрээ орж ашигладаг бөгөөд түүнд энэ холболтын нэр нууц үгийг ашиглуулахгүй харамч зан гаргахыг хүсвэл Me only гэсэн сонголборыг, харин Windows-т ордог хүн бүр энэ холболтын нэр нууц үгийг ашиглаж болно гэж үзвэл Anyone who uses this computer гэсэн сонголборыг сонгоод Connect товчийг дарснаар холбогдоно.

(Ихэнх хэрэглэгчид интернэтийн толгой компьютер гэсэн тусдаа компьютер гаргасан байдаг бөгөөд та тийм компьютерт холболт үүсгэж байгаа бол Anyone who uses this computer гэснийг нь сонгоорой)