DIAL-UP тохиргоо

Микомын DIAL-UP үйлчилгээний үндсэн хэрэглэгч болон интернэтийн карт, олон улсын ярианы картаар интернэтэд холбогдох хэрэглэгчидэд доорх заавар хамаарагдана.

Эхлээд Start ---> Settings ---> Network connections дээр хулганы баруун товчийг дарж Open гэснийг сонгоно. Ингэхэд Network Connections цонх нээгдэнэ.

File цэс рүү орж New connection... гэснийг дарна. Ингэхэд New Connection Wizard гэсэн цонх нээгдэнэ.

Welcome to the New Connection Wizard гэж гарч ирэхэд Next товчийг дарна.

Connect to the Internet гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Set up my connection manually гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Connect using a dial-up modem гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

ISP Name гэсэн талбарт Micom гэж бичих буюу эсвэл та энэхүү холболтоо юу гэж нэрлэхийг хүснэ түүнийгээ бичээд Next товчийг дарна.

Үүний дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд Phone number: талбарт 1633 (жич: хэрэв таны телефон урьдчилсан төлбөрт бол 1633 гэсний оронд 213, ****, 1633 гэж бичнэ.) гэж оруулаад Next товчийг дарна. (**** - энэ нь таны урьдчилсан төлбөрт утасны нууц код юм.)

User Name талбарт холбогдох хэрэглэгчийн нэрээ бич. Хэрэв мэдэхгүй байвал таны Микомтой байгуулсан гэрээний маягтын USER ID: гэсэн талбарт бичигдсэн байгаа.
Password талбарт нууц үгээ бичнэ. Хэрэв санахгүй байвал Миком компани дээр бичиг баримттайгаа биеэр ирж шинээр үүсгүүлэх боломжтой.
Confirm password талбарт нууц үгээ дахин оруулна.

Олон улсын ярианы картыг ашиглан холбогдох бол:

User Name талбарт холбогдох картын Account number-ийг бичиж ард нь Имэйлийн @ тавиад prepaid.card гэж үргэлжлүүлэн бичнэ. Password талбарт картынхаа 4-н оронтой pin code-ийг бичнэ. Confirm password талбарт pin code-оо дахин оруулна.

Интернэтийн карт ашиглан холбогдох бол:

User Name талбарт холбогдох картын Хэрэглэгчийн нэр-ийг бичиж ард нь Имэйлийн @ тавиад micom гэж үргэлжлүүлэн бичнэ. Password талбарт картынхаа 4-н оронтой нууц дугаар-ийг бичнэ. Confirm password талбарт нууц дугаар-аа дахин оруулна.

Хэрэв танаас өөр хүн энэ компьютерийг ашигладаг бөгөөд түүнд энэ нэр нууц үгээр холбогдох боломж өгөхийн тулд Use this account name and password when anyone connects to the Internet from this computer гэсэн сонголтыг сонгоно.

Мөн та энэ холболтоор байнга интернэтэд холбогдож байхыг хүсвэл Make this the default Internet connection гэснийг сонгоoд Next товчийг дарна.

Хэрэв desktop дээрээ энэ холболтын дөт замыг гаргахыг хүсвэл Add a shortcut to this connection to my desktop гэснийг сонгоно. Холбогдох хэрэг гарах болгонд Start ---> Settings ---> Network connections гэх мэтээр олон үйлдэл хийж байхгүйн тулд үүнийг сонгосон нь дээр. Сонголтоо хийсэн бол Finish товчийг дарна.

Холбогдох бүртээ нэр, нууц үгээ бичиж цаг алдахгүйн тулд Save this user name and password for the following users сонголтыг тэмдэглэхийг зөвлөе.
Хэрэв Windows XP-д танаас өөр хүн өөр нэрээрээ орж ашигладаг бол түүнд энэ холболтын нэр, нууц үгийг ашиглуулахгүйн тулд Me only гэсэн сонголборыг, харин Windows-т ордог хүн бүрт энэ холболтын нэр, нууц үгийг ашиглаж болно гэж үзвэл Anyone who uses this computer гэсэн сонголборыг сонгоод Dial товчийг дарснаар холбогдоно.