И-мэйлийн тохиргоо

Манай компаниас интернэтийн үйлчилгээ авахад үнэгүй олгогддог ……….@mongol.net хаягийг MS outlook express 6 дээр хийгдэх тохиргоо:

Start --> Programs --> Outlook Express гэсэн программыг ачаална.

Программыг нээгдэхээр нь Tools --> Accounts гэж ороход дараах цонх нээгдэнэ.


Гарч ирсэн дээрх цонхноос Add--->Mail гэж сонгоход :

 

Display name: гэсэн талбарт хувь хүн бол нэрээ бичээд байгууллага бол байгууллагынхаа нэрийг бичдэг. Мөн та захиа хүлээн авч буй хүндээ хэнээс гэсэн талбарт харуулъя гэсэн үгээ бичсэн ч болох юм. Тэгээд Next товчыг дарна.

E-mail address: талбарт имэйл хаягаа оруулна. Хэрэв мэдэхгүй бол гэрээний маягтын E-mail хаяг _______@mongol.net Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй. гэсэн талбарт бичигдсэн байгаа. Хаягаа бичээд Next товчийг дарна.

My incoming mail server is a гэсэн сонголборыг POP3 болгоод Incoming mail (POP3, IMAP or HTTP) server: гэсэн талбарт 202.179.0.80 эсвэл publica.ub.mng.net гэж бичнэ, харин Outgoing mail (SMTP) server: гэсэн талбарт 202.179.0.88 гэх буюу publica.ub.mng.net гэж бичээд Next товчийг дарна.

Account name: гэсэн талбарт имэйл хаягийнхаа @mongol.net-ийг орхиж зөвхөн имэйл нэрээ бичнэ. Password: гэсэн талбарт нууц үгээ оруулна. Хэрэв мэдэхгүй бол "Миком" компани дээр бичиг баримт болон гэрээгээ авчирч шинээр үүсгүүлэх боломжтой. Нэр нууц үгээ бичсэний дараа Next товчийг дарна.

Finish товчийг дарснаар имэйлийн тохиргоо бүрэн хийгдэж дараах цонх нээгдэнэ.

Тохируулсан имэйл тань Account гэсэн багананд incoming mail server гэж бөглөсөн маягаар харагдана. Хэрэв та publica.ub.mng.net гэж бичсэн бол тэр нэрээрээ харагдана. Манай жишээн дээр 202.179.0.80 гэж бөглөсөн байна гэсэн үг. Close товчийг дарж Outlook Express-ийн үндсэн хуудсанд орно.

За ингээд имэйл явуулж, хүлээн авахад бэлэн боллоо.

Харин нэг анхаарах зүйл нь нэг имэйл хаягийг хэд хэдэн хүн зэрэг ашиглах явдал манай хэрэглэгч байгууллагуудын хувьд түгээмэл байдаг бөгөөд хэрэв тэгэж ашигладаг бол http://www.mongol.net/ гэсэн хаягаар орж имэйлээ шалгаж, имэйлээ илгээж байсан нь дээр байдаг юм. Учир нь юу гэвэл имэйлийг хамтран эзэмшигчид бүгд Outlook Express дээр тохируулчихвал шинэ имэйлийг хамгийн түрүүлж шалгасан хүн л зөвхөн хүлээн авах боломжтой болдог юм.

(Хэдийгээр Leave a copy of messages on server гэсэн тохиргоог идэвхжүүлж болох хэдий ч нэг имэйл хаягийг дундаа хэрэглэдэг хүмүүсийг вэбээр имэйлээ ашиглах нь зүйтэй гэж зөвлөж байна.)