ОУ-ын ярианы карт ашиглах заавар

 

  • Та 1636 руу залгахад танд дараах хэлүүдээс сонгох боломж нээгдэнэ.
Хэл Товч
Монгол 1
Англи 2
Хятад 3
Орос 4
Япон 5
Испани 6
  •  "Та дансны дугаараа оруулаад, чагт товчийг дарна уу" гэсэн зааврын дагуу дансны дугаар 8 орон тоог оруулж, # товч дарна.
  •  "Та нууц үгээ оруулж, чагт товчийг дарна уу" гэсэн зааврын дагуу дансны нууц дугаар 4 орон тоог оруулж, # товч дарна.
  •  "Холбогдох утасны дугаараа оруулж, чагт товчийг дарна уу" гэсэн зааврын дагуу дугаараа цуглуулаад, # товчийг дарна.
  •  Хэрэв та холбогдох утасны дугаараа буруу оруулсан бол * (од) товчийг дарж, холбогдох утасны дугаараа дахин оруулна уу.