|
Монгол Улсын Засгийн Газрын ”ӨРХ БҮРТ ИНТЕРНЭТ” хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг МХХТГазар БНХАУ-аас 2007 оны 12–р сард интернэтийн шинэ урсгал оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулж ADSL үйлчилгээнд холбогдох хэрэглэгчдийн телефон утасны бүртгэлийн ажлыг МИКОМ ХХК 2007 оны 11-р сарын 21-ний өдрөөс эхлүүлж байна.
МИКОМ ХХК-ний ADSL үйлчилгээний хамрах хүрээ:
- Улаанбаатар хотын 30, 31, 32, 33, 34, 35, 36, 45, 46, 48, 63, 68-аар эхэлсэн телефон хэрэглэгчид,
- Улаанбаатар хотын шинэ 70хх хххх дугаартай бүх хэрэглэгчид,
- Гачуурт тосгон, ОУНайрамдал зуслангийн телефон хэрэглэгчид,
- Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх хотуудын телефон хэрэглэгчид,
- Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын төвийн телефон хэрэглэгчид.
Та бүхнийг өөрийн телефон утасны дугаараа шалгуулж интернэтийн өндөр хурдны ADSL үйлчилгээнд хамрагдахыг урьж байна.
|