Интернэт роуминг

Миком компани нь танд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт интернэтийн үйлчилгээ болох Интернэт - РОУМИНГ үйлчилгээг санал болгож байна. Та гадаад улс орноор явж байхдаа өөрийн компьютерийг телефон утасны шугамтай холбоод:

  • Тухайн улсын интернэт үйлчилгээ зуучлагчийн холбогдох утасны дугаар,
  • Манай компаниас авсан өөрийн хаяг, нууц үгээ оруулахад л интернэтийн сүлжээнд шууд холбогдох болно.

Та тухайн улсын интернэт үйлчилгээ зуучлагчид хандаж, эрх нээлгэх шаардлагагүй болно. Та хэдхэн минутын дараа өөрийн компьютер дээр хэрэгтэй мэдээллээ авна. Та өөрийн компьютерийг хэрэглэхгүйгээр өөр компьютерээс, тухайн компьютер интернэтэд холбогдох эрхтэй эсэхээс үл хамааран, дуртай үедээ өөрийн эрхээр интернэтэд холбогдох болно. Тухайн орон нутгийн интернэтийн сүлжээний хурд харьцангуй хурдан ч байж болох юм.

Давуу тал

  • Сүлжээний хамрах хүрээ хамгийн өргөн. МИКОМ ХХК нь дэлхийд Интернэт-РОУМИНГ үйлчилгээгээр тэргүүлдэг GRIG, iPass компаниудын сүлжээг ашигладаг. Эдгээр компаниудын сүлжээний хамрах хүрээ нь дэлхийн 150 гаруй улс оронд 16000 орчим үйлчилгээний цэгүүдтэй.
  • Холболтын өндөр баталгаа. Интернэт-РОУМИНГ үйлчилгээний 2 компанитай нэгэн зэрэг хамтран ажилласнаар интернэтэд холбогдох холболт байнга нээлттэй байдаг.
  • Харьцангуй хямд өртөг. Дээрхи 2 компанийн үйлчилгээний төлбөр улс орон бүрт өөр өөр байдаг тул хэрэглэгчид хамгийн хямдыг сонгох боломжтой.

Үйлчилгээний үнэ

No Улсын нэр Тариф /$/
iPass GRIG
1 Австрали 7.55 8.52
2 Австри 7.55 8.52
3 Бельги 7.55 8.52
4 Канад 7.55 8.52
5 Хятад 7.55 8.52
6 Чех 11.29 8.52
7 Финлянд 7.55 8.52
8 Франц 7.55 8.52
9 Герман 7.55 8.52
10 Унгар 11.29 8.52
11 Энэтхэг 7.55 8.52
12 Итали 7.55 8.52
13 Япон 7.55 8.52
14 Ө.Солонгос 7.55 8.52
15 Голланд 7.55 8.52
16 Шинэ Зелланд 7.55 8.52
17 Норвеги 7.55 8.52
18 Филиппин 7.55 8.52
19 Сингапур 7.55 8.52
20 Швед 7.55 8.52
21 Швейцар 7.55 8.52
22 Тайланд 7.55 8.52
23 Турк 11.29 8.52
24 Украин 11.29 8.52
25 Их Британ 7.55 8.52
26 АНУ 2.99 4.49
27 ОХУ 11.29 8.52
  Эрх нээх хураамж /1 удаа/ 65 $
  Барьцаа 100 $