|
Миком компанийг сонгож үйлчилүүлж байгаа хэрэглэгч таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хэрэглэгчийн булангаас та өөрийн DIAL-UP холболтын цагаа шалгахаас гадна өөрийн нууц үг, шаардлагатай зарим тохиргоонуудын талаар мэдээлэл авах боломжтой. Цаашид бид хэрэглэгчийн буланг улам баялаг мэдээлэлтэй болгохыг хичээн ажиллах болно. Таньд амжилт хүсье.
1.Хэрэглэгч Та өөрийн нууц үгээ солих, холбогдсон цагаа хянах хэрэгтэй бол зүүн талын хэрэглэгч цонхтой ажиллана уу.
Санамж: Таны вэб хөтөчийн ( web browser ) COOKIE идэвхтэй байх ёстойг анхаарна уу!
Хэрэглэгчийн булантай ажиллах заавар:

"Хэрэглэгчийн нэр:" талбарт:
-
Dial Up-ийн хэрэглэгч - холбогдох хэрэглэгчийн нэрийг бичнэ.
-
Урьдчилсан төлбөрт интернэт картын хэрэглэгч - картан дээрх хэрэглэгчийн нэрийг /эхний 8 тоо/ бичнэ.
-
Урьдчилсан төлбөрт ОУЯК-ын үнэгүй интернэт цагийн хэрэглэгч - картан дээрх Дансны дугаарыг /эхний 8 тоо/ бичнэ.
"Нууц үг:" талбарт:
-
Dial Up-ийн хэрэглэгчид - нууц үгээ /password/ бичнэ.
-
Урьдчилсан төлбөрт интернэт картын хэрэглэгчид - картан дээрх нууц дугаарыг /сүүлийн 4 тоо/ бичнэ.
-
Урьдчилсан төлбөрт ОУЯК-ын үнэгүй интернэт цагийн хэрэглэгчид - картан дээрх ПИН кодыг /сүүлийн 4 тоо/ бичнэ.
2. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулсаны дараа дараахь харилцах цэс гарна:

3. ЦАГ ШАЛГАХ цэсийг сонговол таны холбогдсон цаг гарна.

View detail -ийг сонговол таны холбогдсон цагийн задаргааг харуулна.
4. НУУЦ ҮГ СОЛИХ цэсийг сонговол дараах харилцах цонх гарна

Old password: талбарт одоо хэрэглэж байгаа нууц үгийг бичнэ, New password: талбарт шинэ нууц үгийг бичнэ, Confirm password: талбарт шинэ нууц үгийг дахиж бичнэ.
|