Олон улсын яриа

Олон улсын ярианы SUPER WORLD CALL 004 үйлчилгээ

Хэрэглэгч та МИКОМ ХХК-тай гэрээ байгуулж олон улсын телефон ярианы 004 эрхээр чанартай, хямд үйлчилгээг авах боломжтой. Дансны дугаар болон нууц код дахин оруулах шаардлагагүй, үйлчилгээний эрхээ дахин ашиглах боломжтой. Үйлчилгээний төрөл :

1. Debit
2. Limited Credit

1. Debit - урьдчилсан төлбөрт үйлчилгээ
Хэрэглэгч урьдчилан төлбөрөө төлж олон улсын ярианы эрх авч, урьдчилан сонгосон төлбөртөө багтсан үйлчилгээг авна.

2. Limited Credit - дараа төлбөрт үйлчилгээ
Хэрэглэгч үйлчилгээ авсаны дараа төлбөрөө төлнө. Сарын нийт төлбөрийн хэмжээг хэрэглэгч урьдчилан сонгох бөгөөд сонгосон хязгаарынхаа 50-70 хувийг барьцаа болгож төлнө.

Давуу тал

  • Телефон ярианы олон улсын стандартыг хангасан, ярианы чанар өндөр
  • Ярианы саатал, цуурайгүй
  • Сар тутмын ярианы зардлаа хянах боломжтой
  • Факсаас факс явуулна
  • Хөдөө орон нутгаас ярина

Debit, Limited Credit хэрэглэгчид олон улсын телефон ярианы үйлчилгээний ашиглах заавар:

004 + Улсын код + Хотын код + Утасны дугаар + #

Хөнгөлөлт

  • Эрхийн хураамж                                                         100 %
  • Даваа - Баасанд 09:00-22:00   /40 улс руу /             10 % шинэ!
  • Даваа - Баасанд 22:00-09:00                                     20 %
  • Бямба - Нямд                                                               20 %

Хямдрал нь үндсэн тарифаас тухайн заагдсан хугацаанд хасагдаж тооцогдоно.

Үйлчилгээ авахад тавигдах шаардлага

  • Хэрэглэгчид тавигдах шаардлага - TONE горимд ажиллах товчлууртай аппарат