|
|
|
|
|
|
|
ОУ-ын ярианы карт
|
5500 төг + 10 цагийн интернэт 3000 төг + 5 цагийн интернэт
 
Давуу тал
- Картыг ашиглаж нууц дугаараа оруулан ердийн телефон утаснаас дэлхийн аль ч улс руу холбогдох боломжтой,
- Картын нэгж болон ярианы зардлаа хянах бүрэн боломжтой ба мөн монгол, англи, орос, хятад, япон, испани хэл дээр дансныхаа мэдээллийг хүлээн авна,
- Ярианы саатал, цуурай хүлээгдэл гарахгүй, ярианы чанар өндөр,
- Олон улсын ярианы зардлаараа FAX to FAX үйлчилгээг авах боломжтой,
- Картын дансны дугаар болон нууц үгээ ашиглан интернэтэд холбогдох боломжтой.
Картыг ашиглах заавар
• Та 1636 дугаар руу залгахад танд 6 хэл сонгох боломж нээгдэнэ.
| Хэл |
Товч |
| Монгол |
1 |
| Англи |
2 |
| Хятад |
3 |
| Орос |
4 |
| Япон |
5 |
| Испани |
6 |
2. “Та дансны дугаараа цуглуулаад # товчийг дарна уу” гэсэн заавар сонсоод картан дээрх 8 оронтой дугаараа оруулсны дараа нь # товчийг дарна.
- ”Та нууц үгээ оруулж # товчийг дарна уу” гэсэн зааврын дагуу 4 оронтой нууц үгээ оруулсны дараа # товчийг дарна.
- “Та холбогдох дугаараа оруулаад # товчийг дарна уу” гэсэн зааврын дагуу холбогдох утасны дугаараа цуглуулаад дараа нь # товчийг дарна.
- Хэрэв та холбогдох утасны дугаараа буруу оруулсан бол * товчийг дарж, холбогдох утасны дугаарыг дахин оруулна уу
Картын нууц дугаар солих
1636 руу залгах -> Хэл сонгох -> Дансны дугаар # -> Нууц үг # -> 1 # -> Шинэ нууц үг #
Картын үлдэгдэл шилжүүлэх
1636 руу залгах -> Хэл сонгох -> Дансны нууц дугаар # -> Нууц үг # -> 2 # -> Мөнгө шилжүүлэх дансны дугаар # -> Мөнгө шилжүүлэх дансны нууц дугаар # -> Дансны бүх үлдэгдлийг шилжүүлэх бол 1 #, хэсэгчилж шилжүүлэх бол 2 #
Картаар интернэтэд холбогдох заавар
Хэрэглэгчийн нэр: Дансны дугаар@prepaid.card Нууц үг: Нууц дугаар
Холбогдох дугаар: 1633
Карт борлуулах цэгүүд
Картыг:
- МИКОМ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн хаяг бүхий борлуулагчдаас
- Хэрэв та Худалдаа Хөгжлийн Банкны VISA картын хэрэглэгч бол АТМ машинаас болон манай online худалдааны web site-аас
- МЦХ ХКомпанийн бүх салбаруудаас
- Манай үйлчилгээний төв болон Дархан, Эрдэнэт хотын салбаруудаас
худалдан авах боломжтой
|
|
|
|
|
|